Монголчууд Польшийн хил нэвтрэх гээд баригджээ

24

“Энэ сарын 12-нд Беларусь, Польшийн хилээс нэг километр зайд Монголын 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй 2 иргэнийг баривчиллаа. Тэд хууль бусаар хил нэвтрэн, Польшид очихыг завдсан” гэж Беларусийн Хил хамгаалах албанаас мэдээллээ.

Тэднийг нутгийн иргэдийн мэдээллээр баривчилсан бөгөөд Гродногийн Хилийн цэргийн түр саатуулах байранд хорин, мөрдөн шалгаж байна. 

М.Сугар-Эрдэнэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.