Дэлхийд сансрын биет ойртож байгааг NASA анхааруулав
Дэлхий рүү 2019EA2 нэртэй астероид ойртож байгааг саяхан илрүүлсэн тухай NASA мэдээллээ. Хэмжээгээрээ 30 метр хүрэх сансрын энэ биет энэ сарын 22-ны өдөр дэлхийд хамгийн ойртож ирэх бөгөөд манай гаригаас 305 мянган км-ийн зайтайгаар нисэх өнгөрөх аж.
Диаметрээрээ 30 м-ээс дээш сансрын биетийг астероид хэмээн нэрлэдэг юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2015 TB145 сүүлт од дэлхийгээс 38 сая км-ийн зайтай өнгөрсөн бөгөөд түүний хэмжээ 100 м хүрч байв.
Эх сурвалж: Lenta.ru
Бэлтгэсэн: М.Нэргүй zaluu.com