ММСУХ-оос "хөөгдсөн" М.Ариунболдыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж "батганы толгой" болгох уу?

72

 

ММСУХ-оос "хөөгдсөн" М.Ариунболдыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж "батганы толгой" болгох уу?

 

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VII их хурал "Эв нэгдэл-хамтын шийдэл” уриан дор  2019.01.24-ны өдөр болсон билээ. Түүхэндээ байгаагүй олон уяачид оролцсон тус их хурлаар ММСУХ-ны Ерөнхийлөгчийг сонгосон. Ингэхдээ уяачдын холбоог улс төрын нөлөөнд оруулахгүй, ангид байлгах зорилгоор хуучин удирдах багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон.

 
Энэ үеэр улс төрчид өөрийнхөө хүнийг оруулах гэсэн боловч уяачид олонхийн саналаар "цүнх баригч”, "бөгс долоогч” нарыг ММСУХ-ны  Ерөнхийлөгчөөр сонгоогүй. Харин ММСУХ-ны Ерөнхийлөгчийн  сонгуульд хүч үзээд ялагдсан нөхөд эхнээсээ "өс санасан” бололтой дахин өөр холбоо байгуулахаар зүтгэж байгаа аж. Тодруулбал, Монгол адуу хэмээн хамгийн их ярьдаг ч, "Түмний хурд”-ыг зохион байгуулах болохоор эрлийз, Монгол адуугаа ялгаж чадалгүй уралдуулж, барианд ирэхэд нь хасч, нас тогтсон Тод манлай уяач бусдад зодуулах хэмжээнд хүртэл уяачдын маргааныг дэвэргэдэг М.Ариунболд гэгч шинэ холбоо байгуулж байгаа аж.
М.Ариунболд гэгч нь  ММСУХ-ны дүрэмд өөрчлөлт оруулах гээд бараагүй, VII их хурлын дүрэм батлах хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан бөгөөд тэрбээр хэлэлцээд шийдэгдсэн дүрмийг холбооны ерөнхийлөгчид нэр дэвшихдээ өөрийнхөөрөө тайлбарлаж их хурлаас хөөгдөх шахам гарсан  юм. Мөн тэрбээр холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч 10 хувийн ч санал авч чадаагүй түүх саяхных. М.Ариунболд "Монгол адуу” гэх үг орсон холбоо байгуулж байгаа гэнэ. Ингэхдээ Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч асан, "Улсын тод манлай уяач” цолоо хураалгасан Дашзэвэгийн Дагвадорж болон уяачдын холбоог улс төрд ашиглах гэсэн хүмүүсээр ивээн тэтгүүлж байгаа сурагтай. Одоо улс төрчдийн дэмжлэг авахыг санаархаж байгаа юм. Үүний тулд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл доор уяачдын зөвлөгөөн хийнэ хэмээн ярьж яваа аж. 
 
Монгол улсын  Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй, Дүнжингаравыг шөнөжингарав болгосон, Монгол морь эрлийз морио ч ялгаж чадахгүй нөхдүүд нийлж улс төрчдийн дэмжлэг авна гэдэг бүтэшгүй санаа гэдгийг уяачид ярьж байгаа. Тэдний хувьд гэнэт ингэж хөдөлж байгаа нь уяачдын нэрийг барьж, ямар нэг ашиг хонжоо олох гэсэн санаа гэж хардах хүн олон байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дүнжингаравыг Шөнөжингарав болгосонд нь хариуцлага тооцож цолыг нь хураачихаад, уяачид нэгдсэн шийдэлд хүрчихээд байхад ийнхүү дотроос нь хагалан бутаргах ажиллагаанд тамирчин хүнийнхээ хувьд дэмжихгүй гэдэг нь тодорхой. Аливаа спортын төрөл хагалган бутарснаараа биш нэгдсэн дүрэм журамтай байж хөгждөг гэдгийг Ерөнхийлөгч мэддэг тул батганы толгой болохыг санаархагчдын санал, үйл ажиллагааг дэмжихгүй биз...
Салбартаа үнэлэгдээгүй хүмүүс улс төрчдын дэмжлэгтэйгээр уяачдыг талцуулахыг санаархах ажил бүтэхгүй нь тодорхой. Харин уяачдын нэрийг барьж хэнээс хэдэн төгрөг "саах” бол гэсэн айдас хүйдэс учир мэдэх хүмүүст төрж байгаа сурагтай.
http://www.sonin.mn/news/sport/100474

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.