“Хүний цаана” УСК Юнивишн, Скаймедиа, Look Tv, Ddish Tv-ийн видео санд орлоо
“Этик” продакшны анхны уран бүтээл “Хүний цаана” уран сайхны кино Скаймедиа, Look Tv, Univision, Ddish Tv-ийн видео санд байршлаа. Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг эх орон, газар нутгаа эзлэн түрэмгийлэгчдээс хамгаалж буй орчин цагын залуусын тэмцлийг харуулсан уг уран бүтээл нь нээлтээ хийсэн цагаасаа одоог хүртэл үзэгчдийг байлдан дагуулж, хүлээлт үүсгээд байгаа юм. Эх орноо гэх ариун хайр, эх хүний нинжин сэтгэл, үр хүүхдийн ариун холбоо зэрэг хүний сэтгэлийн торгон утсыг хөндсөн эмзэг сэдвүүд уг кинонд агуулагдаж буй. Мөн Америкийн алдарт суваг “Amazon” IP Tv-д “Хүний цаана” уран сайхны кино байршсан нь Монгол улсаас шалгарсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болсон юм.