МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИ ХУРААН АВЧЭЭ

593

МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАР ТАМХИ ХУРААН АВЧЭЭ

 

Хан-Уул дүүрэгт хууль бусаар үйл ажиллагаагаа явуулдаг байсан мөрийтэй тоглоомын газраас дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэсэн бүлэг этгээдүүдийг саатуулжээ.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хууль бус мөрийтэй тоглоомын газарт тагнуулын байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулсан аж.

Шалгалтын үеэр тухайн газраас их хэмжээний хар тамхи илрүүлэн, сэтгэц нөлөөт бодис илэрсэн тул 10 гаруй иргэнийг саатуулан шалгахаар болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>