ТОКИОГИЙН ОЛИМПЫН НААДМЫН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

36

ТОКИОГИЙН ОЛИМПЫН НААДМЫН ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

 

Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын 17 өдрийн дэлгэрэнгүй хуваарийг мягмар гарагт олон нийтэд танилцуулжээ.

 

“2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдөр хүртэл үргэлжлэх Токиогийн Олимп, Паралимпын наадмын үеэр спортын 33 төрлийн 339 тэмцээн уралдаан зохион байгуулна” гэж уг наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна.

Олимпын наадмын нээлтийн ёслолыг долдугаар сарын 24-нд, хаалтын ёслолыг наймдугаар сарын 9-нд шинэ үндэсний хүрээлэнд зохион байгуулах ажээ. Энэхүү хоёр арга хэмжээ нь орон нутгийн цагаар оройны 20-23 цагийн хооронд үргэлжилнэ.

Спортын эхний арга хэмжээ эмэгтэйчүүдийн софтболын тэмцээн байх бөгөөд Фүкүшима мужид долдугаар сарын 22-нд өглөөний 9 цагт эхэлнэ. Энэ нь нээлтийн ёслолоос хоёр хоногийн өмнө гэсэн үг юм. Үүний дараа эрэгтэй, эмэгтэй жүдо бөхийн тэмцээн гээд олон арга хэмжээ долдугаар сарын 25-нд эхэлнэ.

Зуны улирлын үеэр Токио хотод хэт халах төлөвтэй байгаатай холбогдуулан Олимпын наадмыг зохион байгуулах хороо наймдугаар сарын 2-нд болох эмэгтэйчүүдийн марафон, 9-нд болох эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өглөөний 6 цаг болгож өөрчилсөн байна. Үүний зэрэгцээ наймдугаар сарын 8-нд болох эрэгтэйчүүдийн 50 километрийн спорт алхалтын тэмцээн өглөөний 5:30 минутад эхлэх ажээ. 

24news.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.