ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

29

 

Ганцхан удаагийн буун дуу түүхийг өөрчилж болдог, тодруулвал Дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн Гаврила Принципийн буудсан сумыг эргэн санахад л болно. Харин хэрэглэсэн  зэвсэг нь зартай хэрэг явдлын ард нуугдаж үлддэг. Цуглуулагчид ийм зэвсгийн араас олон арван  жил хөөцөлдөж байгаа юм. Хүн төрөлхтөний түүхэнд янз бүрийн өвөрмөц галт зэвсэг цөөнгүй бүртгэгдсэн бөгөөд харин эдгээр нь  их үнэд хүрдэг байна.

  1. Уайт Эрпийн кольт
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Энэ нь Зэрлэг өрнөдийн  үеийн гол баатруудын нэг юм. Мань гайхалтай мэргэн бууч 44 калибрын “Smith & Wesson” системийн гар буутай байжээ. Өнөөдөр Эрпийн энэ хувийн гар буу Нью-Йоркийн Метрополитен-музейд хадгалагдаж байгаа бөгөөд үнэт үзмэрт тооцогддог байна.

  1. Бонни,Клайд нарын гар буу
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Америкийн түүхэн дэх хамгийн зартай энэ хоёр дээрэмчин  нөгөө ертөнцөөс ч бусдын халаасыг хоосолсоор байх шиг.  Нэр үл мэдэх нэгэн эр  их замын энэ Ромео, Жульеттагийн хоёр кольт бууг дуудлага худалдаанаас хагас сая гаруй доллараар худалдан авчээ.

  1. Теодор Рузвельтийн винтов
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Теодор Рузвельтэд  байсан “Gun Comp” компанийн энэ винтовыг ямар ч цуглуулагч олж авахыг мөрөөддөг байжээ.  Ерөнхийлөгч анд тун хорхойтой нэгэн байсан бөгөөд төрийн эрх барих бүрэн эрхийн хугацаагаа дуусгасны дараа  тэр Африкийн саванна руу явахдаа чухамхүү энэ буугаа авч явсан байна. Тедди хэдэн сар ан хийхдээ олон мянган амьтан агнажээ!  2010 онд энэ хоёр амтай бууг  дуудлага  худалдаагаар 860 мянган  дорллараар худалдсан байна.

  1. Симон Боливарын буу
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Венесуэлийн тусгаар тогтнолын төлөө хувьсгалт тэмцлийг толгойлж байсан аугаа их дайчин Симон Боливарын хоёр гар бууг дуудлага худалдаагаар санаанд багтамгүй үнээр худалдсан байна.  ХIХ зууны энэ хоёр гар бууг 1 сая 870 мянган доллараар  худалджээ.

  1. Жорж Вашингтоны гар буу
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Морин цэргийн бас нэг хоёр гар бууг дуудлага худалдаагаар бараг хоёр сая доллараар худалдсан байна. Тухайн үедээ энэ хоёр гар буу Жорж Вашингтон, дараа нь АНУ-ын 7 дахь ерөнхийлөгч Жесконых байжээ.  Одоо хоёр буу Пенсильванийн музейд хадгалагддаг байна.

  1. Солироор хийсэн гар буунууд
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Манай дэлхийн хамгийн үнэтэй гар буу нь ерөөс “харь  гарагийн” буу байдаг. Үүнийг  “Cabot Gun” компани олон сая жилийн  жилийн өмнө Намибийн нутагт унасан Гидеон солироор хийжээ.  2015 онд дээрх компани домогт кольт 911 загварын хоёр өвөрмөц  гар буу хийсэн бөгөөд эдгээрийг 4,5 сая доллараар худалдан авч болох гэнэ.

  1. 7. Ли Освальдын винтов
    ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЛТ ЗЭВСЭГ

Элдэв цуу ярианаас үзвэл, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгчийн амь насыг бүрэлгэхэд хэрэглэсэн винтов ч үүнээс дутуугүй үнэтэй ажээ.  Ли Освальд  италийн 38 калибрын “Carcano” винтовоор ердөө гурван удаа буудсан юм.

С.Инда

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.