Афганистаны аюулгүй байдал дордсоор байна

1307

Афганистаны аюулгүй байдал дордсоор байнаКАБУЛ. /Xinhua/. Афганистанд босогчдын "Талибан” бүлэглэл хоёр хоногт дөрвөн удаа халдлага үйлдэн 21 хүний аминд хүрчээ. Олон улсын хүчнийхний олонх тус улсаас хэдхэн долоо хоногийн дараа гарах гэж байхад аюулгүй байдал нь улам дордож буйд хүмүүс түгшиж байна.

Өнгөрсөн амралтын өдөр амиа золиослогч этгээд нэг автобусыг дэлбэлсний улмаас Афганистаны БХЯ-ны зургаан албан хаагч амь үрэгджээ. Тэд нийслэл Кабул хот руу явж байжээ.

Мөн тус хотын Дээд шүүхийн нарийн бичгийн даргыг "Талибан”-ы хоёр босогч буудан хөнөөсөн байна. Хохирогч ажил руугаа явж байсан аж.

Өчигдөр мөн Афганистаны өмнөд нутгийн Хелманд мужийн ТББ-ын байранд "Талибан”-ы босогчид халдан, мина цэвэрлэж байсан 12 хүнийг хөнөөжээ.

Баасан гарагт "Талибан”-ы босогчид Кабулаас хойш орших Парван мужид байдаг АНУ-ын агаарын цэргийн баазын ойролцоох замын хажууд бөмбөг дэлбэлэн хоёр хүний аминд хүрсэн юм.

Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаа авахдаа, улсдаа энх тайван байдал бий болгож, аюулгүй байдлаа сэргээнэ гэж амлаж байсан билээ.

Г.Доржханд

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>