НӨАТ-ын хууль зөрчсөн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбатыг ерөнхий аудитороор томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ

678

 

НӨАТ-ын хууль зөрчсөн үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн Д.Занданбатыг ерөнхий аудитороор томилохыг МАН-ын бүлэг дэмжлээ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий аудитороор Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Д.Занданбатыг томилохыг дэмжжээ.

Уг асуудлыг пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх аж.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг дуудан уулзаж, албан тушаалаа өгөхийг шаардаж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.  Харин Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өнгөрсөн долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. 

Ерөнхий аудитороор томилогдох гэж буй Д.Занданбатын хувьд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед ҮТЕГ-ын даргаар томилогдож ажиллаад, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар томилогдсоны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ҮТЕГ-ын даргаасаа чөлөөлөгдөөд байсан.  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлснээр Д.Занданбат нь    НӨАТ-ын хуулийг зөрчиж,хувь хүний мэдээллийг арилжааны банкинд өгсөн гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.

Д.Занданбатын товч намтар

Боловсрол

  • 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
  • 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.

 Ажлын туршлага

  • 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
  • 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
  • 2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
  • 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
  • 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
  • 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
  • 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч
Gereg.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>