Хар тамхины хэрэгт 75 эмэгтэй холбогджээ

36

Хар тамхины хэрэгт 75 эмэгтэй холбогджээ

 

Энэ он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг гэдгийг албаныхан онцлов.

Тус газраас мэдээлснээр мансууруулах бодис нь архины шарталтаас 60 дахин хүчтэй тул хүний биеийн бүх эрхтэн буюу ялангуяа таван цулыг их гэмтээдэг хор хөнөөлтэй гэнэ.

Албаны хүний хэлснээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд хайрлах хүндэтгэх сэтгэл гэж байхгүй, тухайн хорт бодисыг авч хэрэглэхийн тулд юу ч хэрэглэхээс буцахааргүй болдог аж. Хар тамхинд донтсон хүн эдийн засгийн хараат байдалд орж хулгай дээрмийн хэрэгт холбогдож, мансуурсан үедээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор бэлгийн замын өвчтэй болсон тохиолдол ч бүртгэгджээ.

Сүүлийн үед олон улсын шуудан илгээмжээр гадаад улсын иргэд их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодис оруулж ирсэн хэргийг тус газраас шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд 300 сая төгрөгийн үнэ өртөг бүхий гашиш гэх бодисыг тээвэрлэж авч явсныг илрүүлсэн байгаа.

Энэ төрлийн гэмт хэрэгт эмэгтэйчүүд холбогдож байна. Өнгөрсөн онд гэхэд 75 эмэгтэй хар тамхины хэргээр саатуулагдан шалгагджээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.