"Хавай фитнесс" клуб албан байгууллагуудад эрүүл мэндийг сургалт орж эхэллээ

106

"Хавай фитнесс клуб" нийтийн эрүүл мэндийг сайжруулах, эрүүлжүүлэх зорилготойгоор албан байгууллагуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн сургалт орж эхэллээ. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх болон эрүүлжүүлэх зорилгын хүрээнд орж буй сургалтын хоёр дахь хичээл Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 151 дүгээр ангид амжилттай хичээллэж дууслаа.

0.151 -р цэргийн анги 

Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх бүх нийтийг эрүүлжүүлэх зорилгын хүрээнд явагдаж буй уг сургалт нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн. Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн сургалтад:

*Хүн яагаад зайлшгүй эрүүл байх ёстой вэ?

*Эрүүл мэнд гэж юу вэ? Түүний тухай үндсэн ойлголт

*Эрүүл хөдөлгөөн, эрүүл хооллолт гэж юуг хэлэх вэ?

*Та өглөө сэрээд унтах хүртлээ бүхэл өдрийн туршид юу идэж уудаг вэ?

*Яаж одоо байгаагаасаа илүү эрүүл чийрэг гоо сайхан байх вэ? зэрэг энгийн ойлголтуудыг олгох болно.

Мөн түүнчлэн бид зөвхөн танай байгууллагын хөдөлмөрийн онцлог болон ажлын хэвшилд тохируулсан зөв дадал, эрүүл мэндийн зөвлөгөө, дасгал хөдөлгөөнийг уг хичээлийнхээ явцад давхар орох болно. Ингэснээр зөвхөн өөртөө тохирсон эрүүл мэндийн зөвлөгөө, дасгал хөдөлгөөнийг та хийх боломжтой гэсэн үг. Уг сургалтыг авахыг хүсвэл манай пэйж хуудсанд хандах болон 9006-5515, 95155977 дугаарт холбогдоход хангалттай.

 

Дээрх сургалтаа бид үнэ төлбөртэйгөөр хичээллүүлдэг байсан боловч одоогоор эрүүл мэндийг сайжруулах чиглэлийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа тул ямар ч үнэ төлбөргүй хичээллэж байна.

Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.