Ургамал, амьтан олноороо устаж үгүй болохыг анхааруулжээ Дэлхий дахинд 14-05-2019, 09:57 607 Хуваалцах НҮБ дахь Биологийн төрөл зүйл болон экосистемийн асуудал хариуцсан Засгийн газар хоорондын Шинжлэх ухааны бодлогын газар хүрээлэн буй орчинд хүний үзүүлж буй нөлөөний талаарх дэлгэрэнгүй тайланг танилцуулжээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, ойрын арван жилд хэдэн сая төрөл зүйлийн ургамал, амьтан устаж мөхөх аюулд ороод байгаа аж. Одоогоор дэлхийд 8.7 сая төрөл зүйлийн амьд биет байдаг бөгөөд өнгөрсөн зуун жилийн хугацаанд ургамал, амьтдын тоо 20 хувиар буурсан байна. Хүн төрөлхтөний үйл ажиллагаа дэлхийг асар хурдтай өөрчилж байгаа нь газрын гадаргуу, биологийн төрөл зүйлд нөлөөлж байна хэмээн илтгэлд дурджээ. Түүнчлэн үүнд дэлхийн дулаарал хамааралтай юм. Дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн түвшнээс хоёр хэмээр нэмэгдвэл амьд организмын төрөл зүйлийн 5 орчим хувь нь устаж үгүй болох магадлалтай. Асар их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнтэй холбоотойгоор дэлхийн нутаг дэвсгэрийн 23 хувьд нь хөрсний доройтол бий болж, үүнээс улбаалан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ. Э.Аянзаяа 607 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 14-05-2019, 09:34 Ганц юмны мөнгө… 10-04-2019, 12:23 ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ Ч ЦАЛИН ХӨЛС ОЛГОХООС ЗАЙЛСХИЙЖ БАЙНА… 14-02-2019, 16:10 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно… 8-12-2018, 13:31 Ирэх оны эхний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно… 9-08-2018, 17:21 Төрдөө гологдсон Монгол хүний үнэ цэнэ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.