Спортын мастер Б.Баттөр Дэлхийн аваргын тэмцээнд явах эрх авлаа

611

Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат МУ-ын Гар бөмбөгийн спортын мастер Б. Баттөр 2019 оны 5-р сарын 12 нд Улаанбаатар хотноо болсон Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 45 аас дээш насны ангилалд 88 кг жинд түрүүлэн АЛТАН медаль хүртэж Япон улсад болох ДАШТ-д оролцох эрх авлаа.

Мөн өнгөрсөн 3-р сард болсон Самбо, Жудо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс МӨНГӨ,ХҮРЭЛ медальтай иржээ.
2018 онд Хөнгөн атлетикийн Улсын аваргаас 9 медалийг хүртсэн гээд түүний амжилтууд гайхалтай байна.
Гар бөмбөгийн спортын шавь нар нь ч мөн Улс, бүс, идэрчүүдийн гээд бүхий л тэмцээнүүдээс тогтмол медальтай ирлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>