Их Британид ажилгүйдлийн түвшин хамгийн бага хэмжээнд хүрчээ

18

Их Британид ажилгүйдлийн түвшин хамгийн бага хэмжээнд хүрчээ

 

Их Британид эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин энэ оны эхний гурван сарын байдлаар 3.7 хувьд хүрч буурсан нь уг үзүүлэлтийг 1971 оноос бүртгэж эхэлснээс хойшхи хамгийн бага хэмжээ болжээ.

Үндэсний статистикийн газрын тайланд дурдсанаар, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажилгүйдлийн түвшин 2013 оны сүүл үеэс буурч эхэлсэн ажээ. Үүний зэрэгцээ 2019 оны эхний улиралд эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин 3.9 хувьд хүрсэн нь 1974 оноос хойш байгаагүй бага үзүүлэлт болсон аж. Ташрамд дурдахад, ажилтнуудын долоо хоногийн дундаж цалин 3.3 хувиар өссөн байна.

“Ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг бөгөөд “Brexit”-тэй холбогдолтой тодорхойгүй нөхцөл байдал үүсээд буй үед Их Британийн хөдөлмөрийн зах зээл маш тэнцвэртэй байна” гэж санхүүгийн үйлчилгээний “Hargreaves Lansdown” компанийн ахлах эдийн засагч Бен Бретелл хэлжээ.

2019 оны нэгээс гуравдугаар сард 1.3 сая хүн ажилгүй байсан нь өмнөх жилийн ижил үзүүлэлттэй харьцуулахад 119 мянгаар буурсан бол таван жилийн өмнөхтэй харьцуулахад 914 мянгаар буурсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.