Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч

404

Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг битгий улстөржүүлээч

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган,  ажил цалгардуулахгүй байхыг хүслээ.

Мөн энэ үеэр  салбарт хийж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм. 

Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өгч, бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан юм. Тэрбээр “Ардчилсан намын бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа гэж хүнээс шаардлага ирүүлсэн байгаа. Хэд хэдэн асуудал дурдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгээр насны ангилалаар 5 бүлэгт хуваан үзлэг хийж байна.

Эх хүүхдийг хамгаалах чиглэлээр “Эх хүүхэд нөхөн үржихүйн” хөтөлбөр хэрэгжээд явж байна. Эх хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа. Алслагдсан аймаг сум багт эрүүл мэндийн үйлчилгээ хүрч байна. Мөн мобейл үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Эм эмнэлгийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хууль батлагдснаар эмийн зохиостой хэрэглээ бүрдэнэ.

Иргэдийн чирэгдлийг багасгах үүднээс цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 48 эмнэлэг орчин үеийн цахим хангамжийг нэвтрүүлсэн. Ингэснээр цахим товлолт, цаг авах боломж нээгдсэн. Мөн иргэдэд тусламж цахим жорыг нэвтрүүлсэн.

Олон улсын жишиг суурилсан оношилгоо эмчилгээний төв Хоёрдугаар эмнэлгийн хажууд баригдаж байгаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.