АНУ эдийн засгийн салбарт ялагдал хүлээлээ

482

АНУ эдийн засгийн салбарт ялагдал хүлээлээ

 

Швейцарийн менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэнгийн  бизнесийн сургуулиас гаргасан шинэчилсэн ангиллаар АНУ өрсөлдөөн ихтэй дэлхийн эдийн засгийн салбарт тэргүүлж яваа байр сууриа алдсан байна. Тодруулбал, АНУ Сингапурт эзэлж байсан байраа алдсанаар III байр руу ухарчээ.

Сингапур улс дэлхийн эдийн засгийн үзүүлэлтээр улс орнуудыг тус улсын дотоод бүтцийн технологи хөгжсөн, шилдэг ажилчид, дүрвэгсдэд зориулсан эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн, үр ашигтай шинэ компанийг бий болгосон учраас энэ жагсаалтын эхний байрыг эзэлсэн байна. Харин удаах байрт өмнөх жилийн амжилтаа давтаж Хонгконг оржээ.

Мөн анх удаа дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй эдийн засгийн салбарын эхний 10 байр эзэлсэн орны жагсаалтад Ойрхи Дорнодын хоёр орон Катар X байрт, Арабын нэгдсэн эмират улс V байрт бичигдсэн байна. Энэ хоёр орон нь гурван жилийн өмнө энэ жагсаалтын XIII, XV байрыг эдийн засгийн салбарт хөдөлмөрийн бүтээмж, дижитал, оюуны хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үр ашгаараа бусад орныг давснаар эзэлж байсан гэж Швейцарийн менежментийн хөгжлийн олон улсын хүрээлэнгээс онцолжээ.

Харин энэ жагсаалтын XXVI байрт бичигдэж байсан Саудын Араб XIII байрыг эзэлсэн байна.  Байр дэвших болсон шалтгаан нь олон нийтийн боловсролд хөрөнгө оруулалт хийснийг нь бусад орон өндрөөр үнэлсэнтэй холбоотой аж. Мөн жагсаалтад дээгүүр байр эзэлдэг Хойд Европын орнууд энэ шалгаруулалтаар өмнөх байраа алдсан байна. Тухайлбал, Дани VI, Норвеги улс XI байрт оржээ.Түүнчлэн Нидерланд улс V-VIII, Герман XV-XVII  байр руу ухарсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.ОЮУНБОЛД

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>