"Миний ажлын өрөө" нэвтрүүлэгийн энэ удаагийн дугаарт "Shinsegae Mongolia Med” компанийн захирал Ц.Жадамбаа оролцлоо

99

 

Ц.Жадамбаа Солонгосын засгийн газрын тэтгэлгээр Сөүлийн Үндэсний Их сургуульд Мэдээлэл технологийн бодлого төлөвлөлтийн инженер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад удаагүй байгаа юм.

Хөдөлмөрч хичээнгүй, үргэлж шинэ санааг эрэлхийж байдаг тэрбээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд ихэнх ажилчдын адилаар үүр цайхтай зэрэгцэн босож, ажлаа эхлүүлдэг аж.

Түүний "Shinsegae Mongolia Med” компани эрүүл мэндийн чиглэлээр Монголдоо бүтээгдэхүүн импортолж байгаа бөгөөд ойрын ирээдүйд дотооддоо үйлдвэрлэх, экспорт хийх мөрөөдөлтэй. Түүнд хүрэхийн тулд суурь хөрөнгө оруулалтаа бий болгох хугацаа байгааг цохож байв. Ингээд түүний ажлын өрөөгөөр зочилосон нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.


 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.