Улстөрчдийн утгагүй хэрүүл

325

Улстөрчдийн утгагүй хэрүүл

 

УИХ-ын чуулганы  хуралдаан дээр байнга голдуу ам зөрдөг хоёр бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,  УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар.  Тэдний ээлжит маргаан өнөөдөр ч /06.06/ үргэлжлэв. УИХ-ын О.Баасанхүү Цэцийн гишүүнд Г.Баясгаланг томилох асуудлыг хэлэлцэх үеэр “МАН-ынхан шударга хүмүүст дургүй. Г.Баясгаланг дэвшүүлэн зайлуулж байгаад баяртай байна. Хууль зүйн яаманд нэг шударга дэд сайд байсныг нь зангиагаар нь хоолойг нь боодог ах нь холдуулчихсан” гэхэд  Ц.Нямдорж сайд микрофоны араас  О.Баасанхүү чи удахгүй гудамжинд гарна аа гэх зэргээр орилов.  Харин О.Баасанхүү гишүүн  Та удахгүй шоронд ороод тэндээ үхнэ ээ гэх зэргээр утга учиргүй хэрэлдэж эхлэв.    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Сүүлийн үед хоёр хүн над руу чуулганы үеэр дайрдаг боллоо. Нэг нь С.Эрдэнэ, нөгөө нь О.Баасанхүү. О.Баасанхүүгийн хувьд Эрдэнэтээс сонгогдсон. Эрдэнэтэд Монголын төрд ёсны 2200 жилийн түүхэнд гараагүй луйвар явагдсан.  Би 68 настай. 168 см-ийн өндөртэй. Харин чи наснаасаа өмнө халзан болсон. Чи ордон дотор нэр нүүрээ алдаад дуусч байгаа. Би чам шиг 28 хувийн саналаар УИХ-д орж байгаагүй. Чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д орж ирсэн. Чамд мэргэжил байхгүй. Чамд хүнийг доромжилж гутаахаас өөр хийх ажил байхгүй” хэмээн хэрүүл үргэлжлэв.

 

Т.САЙХАН

/ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.