Украины ерөнхийлөгч Зеленский Америкаас шинэ зэвсэг хүсчээ

998

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын сенатч, Бүгд найрамдах намын гишүүн Роберт Портмантай уулзахдаа Украины армийг шинээр зэвсэглэх шаардлагатай байна гэжээ. Ингэж ярьсан гэдгийг Портман сенат дээр үг хэлэхдээ баталсан байна. Тэрээр Зеленский Украины цэргүүд маш эрэлхэг мөн Оросын суртал ухуулгатай тэмцэх шаардлагатай байна хэмээн ярьсан гэжээ. Түүнээс гадна Портман Украины Зэвсэгт хүчний жанжин штабын шинэ удирдагч Руслан Хомчактай уулзсан гэсэн байна. Энэ уулзалтын үеэр Украинд ямар тусламж үзүүлэх тухай ярилцсан гэнэ. Портман “Би Украины зэвсэгт хүчинд яаж туслах талаар өөрийн нөхөдтэй ярилцаж, Трампад зарим нэг тодорхой хүсэлт тавьсан” хэмээжээ.

Зургадугаар сарын 5-нд Зеленский Украины ард түмэн бэлэн болсон цагт бид НАТО-д элсэнэ гэж мэдэгдсэн юм. Тэрээр ард түмэндээ “НАТО бол бидний төсөөлдөг шиг аюул биш” гэдэг ухуулга сурталчилгаа хийх ёстой гэж ярьжээ.

Д.Баяр     

Эх сурвалж: newspress.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>