Биелүүлдэггүй дүрмийг тэнэглэлээрээ тордоод яах вэ, түшээд ээ

477

...Аав нь хүүгээ согтуу явахыг үзлээ

Азгүй хүн ээ би ... хэмээн халагласан шүлгийг манайхан андахгүй. Тэгвэл бид төлөөлж сонгогдсон түшээд нь Төрийн ордонд согтуурч, агсамнахыг хардаг азгүй ард түмэн. Эцгийн гэрт эхүүн архи үнэртүүлж үзэгдэхээс үхтлээ айдаг үе ард хоцорсон байж мэдэх ч үг нь ээдэрч, харц нь дуниартчихаад, нэгдсэн хуралдаанд шал согтуугаараа үг хэлнэ гэж микрофон булаацалдах нь сонгогч, ард иргэдээ дэндүү доромжилсон хэрэг биш гэж үү. Өмнөх парламентын үед Н.Батбаяр гишүүн согтуудаа үг хэлж, баахан баалуулснаас биш, Төрийн ордонд хөлчүүрхсэн гишүүнийг нэрлэнэ гэвэл нэгээр тогтохгүй л дээ.

Тээр жилийн Цагаан сарын битүүний өдөр хүртэл халамцсан гишүүд микрофон булаацалдан, элийрч байгаад УИХ-ын дарга З.Энхболдоос Н.Батбаяртай адил анхааруулга авсан юм даг. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тамхи татаж, согтуудаа ярьсан бичлэгийг хэн ил гаргав гэж шуугиад өнгөрсөн болохоос тэд Төрийн ордонд л архидсан байсан шүү дээ. Хуралдаа согтуу ирчихээд шогтож, даргадаа зад загнуулж явсан экс гишүүдийг эрүүлдээ бие бие рүүгээ агсамнан дайрч, нас, нэр төр, үр хүүхдийг нь доромжилж, булайгаа дэлгэх өнөөгийн түшээдтэй харьцуулах ёстой, эсэхээ ч мэдэхгүй юм. 

Үнэндээ энэ парламентын үед ч архины хэрүүл тасраагүй л дээ. Д.Дамба-Очир, Б.Ундармаа гээд л архины "хэрэг”-т холбогдсон гишүүдийг нэрлэж болно. Хамгийн сүүлд гишүүн Н.Номтойбаяр урд хөрш рүү айлчлалаар явсан гишүүдийн хамт өдрийн хоолны үеэр сархад хүртсэнээ хүлээсэн. Тэгвэл Японы эрх баригч болон сөрөг хүчний намууд согтуудаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гишүүнээ огцруулахаар тогтоолын төсөл хамтран санаачилснаа парламентдаа өргөн бариад байна. Тогтоолыг баталчихвал тэр гишүүн өөрийн хүсэлтээр огцрох, эсэх талаар эцсийн шийдвэрээ парламентад хэлэх ёстой болох юм. Харин манай УИХ-ын гишүүд эрүүл, согтуу алин байлаа ч хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүйг яалтай ч билээ.

...Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх тухай заалт оруулах талаар ч ярилцаж буй бололтой. Хэнээс болж ийм заалт оруулах болсон нь ойлгомжтой биз. Түүнчлэн ажил үүргийн дагуу болон эрх мэдлийн хээ хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх тухай заалтыг ч нэмсэн байна. Цаашлаад "Гишүүн болон түүний хамаарал бүхий этгээд нээлттэй сонгон шалгаруу лалтаар шийдвэрлэснээс бусад тохиол долд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худал дан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс батал гаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн шууд болон шууд бусаар ашиг хүртэгч байж болохгүй” гэх заалт бий аж..

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр парламент дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт нарт гишүүдийн сахилга, хариуцлагыг сайжруулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Ингэхдээ сүүлийн үед гишүүд Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэх, цүнх, гар тээшээ рентген машинд шалгуулахгүй нэвтрэх, хамгаалалтын албаны ажилтны шаардлагыг биелүүлэхгүй байгаа талаар хамгаалалтын албанаас удаа дараа анхааруулсныг дурджээ.

Ер нь бол гишүүдийн энэ мэт байдал нь бусдад буруу дуурайл болж, улмаар Төрийн ордны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгааг хэлчихэж. Төрийн ордны хамгаалалтын албаныхан арга ядаад л УИХ-ын даргад хандсан байлгүй. УИХ-ын дарга ч гишүүдийн ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохыг ийнхүү албан бичгээр чиглэл болгоод, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн төслийг хүргүүлжээ.

Тус төсөлд гишүүдийг хуралдаа цагтаа ирж, таслахгүй, хайнга хандахгүй, үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэхдээ албаны байр сууринаас, ухаалаг, үндэслэлтэй хандаж, олон нийтэд худал хийсвэр мэдээлэл өгөхгүй, олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, үйлдэл хийхгүй байх гэх зэрэг нарийвчилсан заалт тусгажээ. Лав л гишүүн Ц.Нямдорж өчигдрийн нэгдсэн хуралдааны үеэр "Сүүлийн үед хоёр хүн над руу дайрдаг боллоо. Нэг нь С.Эрдэнэ, нөгөө нь О.Баасанхүү. 

1984 онд С.Эрдэнэ хүний аминд халдсан хэргийн материалыг нь би прокурорын хувьд уншиж байсан л даа. О.Баасанхүү Орхон аймгаас сонгогдсон. "Эрдэнэт үйлдвэр”-ийн луйврыг таслан зогсоохын төлөө би явж байгаа учраас миний эсрэг дуугараад байх шиг. Би 68 настай. Харин чи наснаасаа өмнө халзан болсон. Би чам шиг 28 хувийн саналаар УИХ-д орж байгаагүй. Чи Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж байж УИХ-д орж ирсэн. Чамд мэргэжил байхгүй” хэмээн доромжилсон шиг бие биедээ хандаж болохгүйг дүрмийн хээ төсөлд тусгачихаж. О.Баасанхүү гишүүнийг энэ байтутгай л доромжилдог.

Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх тухай заалт оруулах талаар ч ярилцаж буй бололтой. Хэн хэнээс болж ийм заалт оруулах болсон нь ойлгомжтой биз. Түүнчлэн ажил үүргийн дагуу болон эрх мэдлийнхээ хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх тухай заалтыг ч нэмсэн байна. Цаашлаад "Гишүүн болон түүний хамаарал бүхий этгээд нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн шууд болон шууд бусаар ашиг хүртэгч байж болохгүй” гэх заалт бий аж. 

Үүнийг ЖДҮХС-гаас ах дүү, амраг садандаа хэдэн зуун саяар нь зээл авсан гишүүдийн "уран бүтээл” гэж ойлгож болно. Ингээд дүрмээ зөрчвөл Ёс зүйн дэд хороо зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж, сануулах, хатуу сануулга өгөх, зэмлэж, уучлал гуйхыг үүрэг болгох, нийтэд мэдээлэх, үндсэн цалингийн 25-50 хүртэл хувиар торгохоор тусгасан байна. Хэдийгээр ногдуулсан хариуцлагыг гишүүн сайн дурын үндсэн дээр биелүүлэх ч тухайн гишүүн биелүүлээгүй тохиолдолд түүнийг нь Ёс зүйн дэд хороо олон нийтэд мэдээлэхээр оруулсан байна. Мөн ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, тухайн гишүүн зөрчил гаргаснаас нэг жилийн дараа дэд хорооны зүгээс ямар нэг хариуцлага тооцохгүй гэнэ.

Амьдрал баян. Үе үеийн гишүүдийн үйлдлээр баяжиж буй энэ Ёс зүйн дүрэм уг нь гайхалтай, чимхлүүр, нарийн зохицуулалт олонтой аж. Гэвч "Алтан шаахай өмсөөд ч алцан майжиг нь арилахгүй” гэдэг шиг амьдралд хэрэгжих үү гэдэг нь ихээхэн эргэлзээтэй. Угтаа хэн ч бусдад бэлгийн дарамт үзүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх ёсгүй л дээ. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Хууль, журмаар ч зохицуулчих зүйл шүү дээ. Хуралдааны ирцийг гишүүдийн хурууны хээгээр бүртгэдэг боллоо гээд гарсан үр дүн нь юу л бол. Хэнэг ч үгүй хурлаа тасалж, хоцорч, хуралдааныг хойшлуулдаг байдал аанай л хэвээрээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын нөгөө талд үүнтэй нь зэрэгцэхүйц өндөр үүрэг, хариуцлага байдгийг манайхан ухамсарлахгүй нь бололтой. Үүнийг нь ухамсарлуулж, айлгах гэсэн автомат арга болох УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг одоогоос хоёр парламентын өмнөх үед баталсан нь хэрэгжихгүй, өдий хүрэв. Ёс зүйн дүрэмтэй болох гэж 10, түүнийгээ батлаад даруй 10 жил өнгөрч буй атал түшээд нь улам бүр ёс зүйгүй болж байна. Нөгөө "Сахил хүртээд шал дордов” гээч нь л энэ байх. 

Өмнө нь зөвхөн өргөдөл, гомдолд үндэслэн гишүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцдэг байсан Ёс зүйн дэд хороо шаардлагатай тохиолдолд санаачилгаараа авч ярилцдаг болсон гэж байгаа ч зарчмын өөрчлөлт гарсангүй. Одоо дээрх өөрчлөлтийг хийгээд ч нэмэртэй юү. Үнэндээ парламентаас парламентад ёс зүйгээ гээж буй гишүүдийг гадаадынхантай жишиж, харьцуулах ч хэрэг алга. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн хүрээнд түшээдийн албан ажлын ёс зүйг илүүтэй хангуулахыг зорьдог гэдэг. Гэхдээ албан ажлын байтугай хувь хүний ёс суртахуун, хүмүүжлийн хувьд доголдолтой хүмүүс энэ парламентад цөөнгүй буй нь асуудал.

Б.Номин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.