Монголын байт харваачид Голландад цэцээ сорьж байна

490

Голландын Хертагенбош хотод Монголын пара байт харвааны тамирчид ДАШТ-д оролцож байна. “Бээжин 2008” Паралимпын наадмын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсоноос холимог багийн төрөлд шилдэг наймд шалгарлаа.

Байт харвааны рекурв төрлийн 70 метрийн холимог багийн харваанд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар Польш улсын багийг 5:3-аар хожсон ч ОХУ-ын багт 5:4-өөр хожигдлоо. Манай багийг хожиж, хагас шигшээд шалгарсан ОХУ-ын харваачид БНХАУ-ын багийг хожин, аваргын төлөө Италийн шигшээ багтай өрсөлдөхөөр болжээ. Холимог багийн хүрэл медалийн төлөө БНСУ, БНХАУ-ын багийн харваачид өрсөлдөх бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Мөн энэ өдрүүдэд Монголын үндэсний шигшээ багийн байт харвааны тамирчид Бельгийн Брюссель хотноо хамтарсан бэлтгэл хийж байна. Тэдний ДАШТ-ий өмнөх тус хамтарсан бэлтгэл нь тавдугаар сарын 27-ноос энэ сарын 9 хүртэл үргэлжлэх юм. Эндээсээ манай байт харваачид зургадугаар сарын 10-наас 16-нд Голландын Хертагенбош хотноо болох ДАШТ өрсөлдөнө.

Д.Өлзийсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.