Ким Чен Уны алагдсан ах ТТГ-ын мэдээлэгч байжээ

257

 

Ким Чен Уны алагдсан ах ТТГ-ын мэдээлэгч байжээ

 

БНАСАУ-ын  удирдагч Ким Чен Уны төрсөн ах Ким Чен Нам  2017 онд Малайзийн нисэх онгоцны буудал дээр  бусдад хорлогдож нас барсан билээ. Харин түүнийг АНУ-ын Тагнуулын Төв газрын /ТТГ/ мэдээлэгч байсан, ТТГ-ын ажилтнуудтай  цөөнгүй удаа уулзаж байсан хэмээн Wall Street Journal мэдээлжээ.

Энэхүү мэдээлэлд дурдснаар Ким Чен Нам 2017 оны хоёрдугаар сард ТТГ-ын холбоо хэлхээ бүхий хүмүүстайгээ уулзахаар Малайзид очжээ. Энэ үеэрээ амралт сувиллын Лангкав аралд хэд хонохдоо америк-солонгос гаралтай үл таних эрэгтэйтэй уулзаж байсныг  Кимын аллагад буруутгагадсан хоёр эмэгтэйн шүүх хурлын үеэр цагдаа нар мэдэгдсэн байна.

Харин үүнтэй холбоотойгоор Америкийн зарим албаны хүмүүс “Ноён Ким Хятадын эзэмшлийн  Макао-д амьдарч байсан болохоор тэр бусад орнууд ялангуяа Хятадын аюулгүйн албадтай хэлхээ холбоотой байсан байх магадлалтай” гэжээ.

Талийгч Ким Чен Нам  Куала-Лумпурын  нисэх буудалд амь үрэгдэх үедээ  Ким Чхоля гэсэн нэр бүхий дипломат паспорттай байсан бөгөөд түүний нүүрний арьснаас сэтгэц мэдрэлд нөлөөлөх аюултай химийн  бодис илэрч байв.

Эр сурвалж: ИТАР-ТАСС

Бэлтгэсэн: Г.Хан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.