"Сахал" Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн газруудыг төр буцаан авахаар болжээ

338
 

"Сахал" Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн газруудыг төр буцаан авахаар болжээ

 

Улаанбааатар хотын нийтээр ашиглах зам талбай бүхий багагүй газрыг ХХБ-ны ТУЗ-ийн дарга "сахал” хочит Д.Эрдэнэбилэг эзэмшдэг гэдэг. Тэгвэл хотын захиргааны зүгээс түүний эзэмшлийн зарим газрын эрхийг цуцлах болсоноо өнөөдөр хэвлэлээр мэдэгдлээ. Тодруулбал, ”Улаанбаатар хотын банк”-ны мэдэлд "Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, УДБЭТ-ын арын талбай гээд олон газар олгогдсон байгаа учраас энэ асуудлыг шат дараатайгаар цэгцэлж, хуулийн хүрээнд арга хэмжээ авч эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн хэрэгцээнд ашиглахаар болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.