Нохойгоо өмөөрч баавгайтай “балбалцав”

538

 

Лос Анжелес хотын захын дүүргийн нэгэн оршин суугч хөнгөн гэмтэл авсан ч нохойгоо баавгайн савраас аварч дөнгөсөн байна.
Байрны арын хашаанд нь бамбаруушаа дагуулсан эвш орж ирэхэд гэрийн эзний бяцхан нохой “эрэлхэг”-ээр угтан очиж. Мэдээж, хүч тэнцвэргүй тулааныг харсан залуу нохойгоо өмөөрч баавгайг балбаад авч гэнэ. 2х2 тулааны эцэст гэрийн эзэн хөлөндөө, нохой байгаагүй шарх сорвитой үлдсэн ч газар нутгаа “хамгаалан” үлдэж чадсан байна.
Хэргийн газарт дуудлагаар ирсэн Калифорни мужийн Зэрлэг байгаль, загасны ан агнуурын албаны ажилтнууд эвш, бамбарууш хоёрыг барин зэрлэг байгальд нь тавьсан гэнэ.
Сүүлийн үед Калифорни мужид хар баавгайн тоо толгой эрчимтэй өссөнөөс “хөвчийн хаад” хүн рүү дайрах тохиолдол их гарах болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>