ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ''ЭКО АЛТАН ЗААМАР'' ХҮЧТЭЙ БАЙНА!!!

223

ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ''ЭКО АЛТАН ЗААМАР'' ХҮЧТЭЙ БАЙНА!!!

 

Хууль зөрчин олборлолт явуулж олон хүний аминд хүрсэн "Эко Алтан Заамар" компаний 2019 оны менежментийн төлөвлөгөөг  БОАЖЯ баталсан явдал олон иргэдийн бухимдлыг төрүүлсэн явдал болсон юм. Байгаль орчин, хүний амь насанд заналхийлсэн олборлолт явуулж буй компанид цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг ХЭН гэдэг ЯМАР албан тушаатан өгөв? гэдэг асуултад яамныхан: "Дээрээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг" гэснийг   сэтгүүлч О олон нийтэд мэдээлсэн юм. Гэтэл түүнийг ийн мэдээлэл дамжуулсны төлөө Ерөнхий сайдын нэр төрд халдлаа хэмээн Тагнуулын газраас дуудаж байцаалт авсан байна. Мөн удалгүй дараа нь  Цагдаагийн Ерөнхий газрын Зөрчил шалгах хэлтсээс дууджээ. Тэгэхдээ Тагнуул дээр үүссэн хэрэг чинь манай руу шилжиж ирсэн. Ирж мэдүүлэг өг гэв. Өнөөдөртөө ямар ч завгүй байгаагаа хэлээд Тагнуулд байцаалтаа өгсөн гэдгээ хэллээ...Өнөөдөр ажлын цагт багтаж ир гэж байна хэмээн тушаажээ.

"Эко Алтан Заамар"-ын менежментийн төлөвлөгөөг баталсан албан тушаалтнуудын авлигал, албан тушаал, ашиг сонирхолын зөрчилийг мэдээлсэн сэтгүүлчийг ийн Монголын хүчний байгууллагууд ганц сэтгүүлчтэй юунд ингэтлээ орооцолдож, цаг гарзадна вэ? Эко алтан заамрыг юунд ингэтлээ Тагнуул, ЦЕГ-ынхан хамгаалахад хүрэв ээ!!!!  Тусгай хүчин л юм бол тусгайгийнхан шиг байгаач!!!  Ганц сэтгүүлчтэй зууралдах цаг заваа гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн компанид үргэлжлүүлэн алт ухах зөвшөөрөл олгосон албан тушаалтнууддаа зориулаач!!! Тусгай албад л юм бол байгаа оно!!!!  Тагнуул,цагдаа дамжуулан ганц Сэтгүүлчтэй зууралдахаасаа ичээч!!! Эцэст нь хэлэхэд Монголын тусгай хүчинд нөлөөлдөг, хүний аминд хүрэхээс эхлээд ноцтой зөрчилтэй  Эко Алтан Заамар ХХК үнэхээр том байна!!! 

Эх сурвалж: https://paparatsi.mn/oif

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.