ИРАКААС ЦЭРГЭЭ ТАТНА ГЭВ

959

ИРАКААС ЦЭРГЭЭ ТАТНА ГЭВ

 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн 2020 оны зургадугаар сард зэвсэгт хүчнээ Иракаас татна гэж мэдэгдэв. Энэ орон Ирак руу 2015 оны хоёрдугаар сард зэвсэгт хүчнээ илгээсэн. Одоо Багдадаас хойд зүгт байдаг баазад нь 95 цэрэг байдаг аж.

Тэрээр "Иракийн тухайд гэвэл манай цэргүүд тэндээс явах цаг болжээ" гэж хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Түүнчлэн Шинэ Зеландын Засгийн газар дөрвөн жилийн өмнө Иракийн Засгийн газар, Олон улсын эвсэлд Иракийн аюулгүй байдлыг хамгаалах хүчнийг бэлтгэх, Исламын Засгийн газрыг дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх, устгах хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэж амласан болохыг сануулсныг "NZ Herald" сонинд бичжээ.

Мөн ирэх жил Шинэ Зеланд цэргийнхээ тоог бууруулах, өгсөн амлалтандаа хүрнэ гэж мэдэгдсэн байна. Жасинда Ардерн амлалтаа биелүүлж Ирак дахь цэргийнхээ тоог ирэх сараас 75, нэгдүгээр сард 45 болгож бууруулна гэв. Харин Шинэ Зеланд, Австралийн хамтарсан ажиллагаа өнгөрсөн сарын арваннэгдүгээр сард дуусгах ёстой байсан аж. Гэвч хугацаа нь дуусахаас өмнө Шинэ Зеландын Засгийн газар Иракт цэргээ үлдэнэ гэж мэдэгджээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>