​Харуулд гарч байсан цэрэг буудуулж, шархаджээ

46

Өмнөговь аймагт байрлах зэвсэгт хүчний 167-р цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч буудуулсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.

Буудуулсан байлдагчийг тэр даруй Цэргийн төв эмнэлэгт хүргэж, амь насыг нь аварч чадсан байна. Харин байлдагчийг хэн, ямар шалтгааны улмаас буудсан болохыг одоогийн байдлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй" хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.