ЖДҮХС-гаас олгох зээлд хамрагдах төслүүдтэй танилцаж байна

24

ЖДҮХС-гаас олгох зээлд хамрагдах төслүүдтэй танилцаж байна

 

Увс /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас урт хугацаатай олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийн иж бүрдэлийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна.

Тэд тухайн төслүүдийг холбогдох журмын дагуу бүртгэн хүлээн авч, системд шивж оруулан материалтай нэг бүрчлэн танилцаж байгаа аж. Аймгийн ХХААГ-ын ЖДҮХС-д хандан ирүүлсэн төслүүдийг энэ сарын 10-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авсан байна. Төсөл зарласан хугацаанд нийтдээ 36 иргэний нэр дээр 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл иржээ. Харин 36 аж ахуйн нэгжийн нэр дээр 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирснийг тус тус Сангийн нэгдсэн бүртгэлийн системд шивж оруулсан байна. Эдгээрээс шаардлага хангасан төслүүдийг аймгийн Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд хүргүүлж, улмаар санхүүжилт олгоод явах аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.