“Нийгмийн сүлжээнд мэдээллийг нягтлах нь” сэдэвт сургалт болно

37

<!-- MBegin:http://dursamj.mn/uploads/posts/2019-06/1560937477_64620732_2308980079157133_3445217693047717888_n.jpg| --> FACT CHECKING & VERIFICATION WORKSHOPS <!-- MEnd -->

 

Хэвлэлийн Хүрээлэнгээс баримтыг нягтлан шалгах, сошиал орчинд мэдээллийн эх сурвалжийг баталгаажуулах чиглэлээр сургалт, судалгааны цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 6 дугаар сарын 21-ний 10.00-13.00 цагт болох "Нийгмийн сүлжээнд мэдээллийг нягтлах удиртгал” сэдэвт сургалтыг зохион байгуулна.

Мэдээллийн их урсгал, хуурамч мэдээллийн давалгаа хүч түрэх болсон энэ цагт орчин цагийн, хариуцлагатай сэтгүүлч байх шаардлагад хүрч ажиллахыг эрмэлздэг сэтгүүлч та бүхнийг энэхүү сургалтад урьж байна. 
Сургалтын үеэр сошиал орчинд түгээж буй мэдээллийг ашиглах, бусдад түгээхээс өмнө нягтлан шалгах үндсэн алхмуудыг танилцуулж, зарим аппликэйшн ашиглан нягтлан шалгах дасгал хийнэ. 
 
БҮРТГЭЛ: 2019 оны 6 дугаар сарын 20-ны 18 цаг хүртэл
Сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс pim@pressinst.org.mn имэйлээр болон утсаар (70113476, 97070709) бүртгүүлнэ үү. Хүний тоо хязгаартай. Сургалт үнэ төлбөргүй.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН СУРГАЛТЫН АЛБА
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.