Рио 2016 олимпийн наадмын бэлгэ тэмдгийг Винисиус, Том хэмээн нэрлэлээ
Бразилийн байгалийн үзэсгэлэнг илтгэн харуулах сармагчин болоод тотийг зэрэг илэрхийлсэн шар өнгөтэй бэлгэ тэмдгийг Винисиус, цэнхэр ногоон өнгөтэй, цэцэг модыг илэрхийлсэн тэмдгийг Том хэмээн нэрийдэж байгаа юм. Бэлгэ тэмдгийг ийнхүү албан ёсоор нэрлэснээр 2016 оны 8-р сарын 5-нд эхлэх зуны олимпийн наадам, паралимпийн наадмын бэлгэ тэмдэг 600 өдрийн хугацаанд дэлхийгээр аялж, олимпизмыг сурталчлах боломжтой боллоо.
Өглөөний сонин