Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

57

Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

 

Манайд шатахуун импортлогчид гэж даварсан компаниуд байна. Төрийг бол өөрийн дураар эргүүлдэг, хөдөлгөдөг гэхэд болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэртэйгээр төрөөс ихээхэн хөрөнгө мөнгө авчихдаг байсан. Харин дэлхийн эдийн засагт шатахууны үнийн зарчим өөр байгаад байдаг. Сүүлийн үед дэлхийд баррель нефтийн үнэ 60 долларт л байгаа. Ер нь бол үнийн хувьд тогтвортой,  буурсан үзэгдэл гэж эдийн засагчид үздэг юм билээ. 

Харин манайд бол эсрэгээрээ. Сүүлийн үед энэ хэдэн компаниудын үнэ өсгөх арга нь улам нарийсч байна. "Урагшаа гурав, хойшоо нэг алхах зарчим" буюу Хятад ухаанаар ард түмнийг туйлдуулж байна. Ингэж хэлэхийн учир нь нэг л шөнийн дотор 100 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Харин гуйлгаж, түйлгэж байж эргээд үнэ буулгалаа гэхээр 50 төгрөгөөр буурдаг жишээний. Үүнийгээ их л гавъяа байгуулсан мэт олон нийтэд зарлахыг нь яана. Гэтэл Засгийн газар нь энэ хэдэн компаниудад арга хэмжээ авч чадахгүй дөрлүүлсөн үхэр шиг л арга эвийг нь олох гэж ядах. Ер нь улсын эдийн засагт нөлөөлдөг салбараа улсын болгох эсвэл энэ задарсан, хувийн хэвшилүүдийн монопол байдлыг халж хазаарыг нь татаж чадахгүй бол ЗАСАГТАЙ БАЙГААД ЯАХ ЮМ БЭ? ЕРӨНХИЙ САЙД АА!!!

 

ENE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.