Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

92

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д холбогдох Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

М нь 2019 оны 4 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хувиараа ашигт малтмал олборлохоор явах үедээ галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавьж, хүрээлэн буй орчинд 363.454.656 төгрөгийн хохирол учруулжээ.

Тус аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, М-ийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хүрээлэн буй орчинд учирсан 363.454.656 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.