ГООЖУУРЫГ ШЭЭЛТҮҮР БОЛГОСОН НЬ

39

ГООЖУУРЫГ ШЭЭЛТҮҮР БОЛГОСОН НЬ

 

Миний ойлгоход усан хөшиг гэж цацарсан солонгорсон сайхан зүйл л төсөөлөгдөөд байгаа юм. Гэтэл манайхны хийсэн ажил нэг л урагшгүй байгаад харамсаад байгаа юм.

Үнэндээ ажил хийнэ гэхээсээ илүү яаж хэдэн төгрөг унагачихав гэсэн л сэтгэлгээ Монголын төрийнхний толгойны өвчин болчихжээ. 4 жилийн өмнө сүртэй нэртэй гоожуурыг 70 саяар хийсэн. Тухайн үедээ олны хэл ам болсон ч тэгэсхийлгээд мартагнуулах замаар олны дургүйцлыг дарсан. Харин нөгөө сүртэй нэртэй даржин ажлыг хийсэн компанид ямарч хариуцлага тооцсон нь мэдэгдэхгүй өнгөрсөн. 
Гэтэл саяханаас өнөө 70 саяын САН ХӨШИГ -өө 40 саяар засварлаж ажиллагаанд оруулсан сурагтай. Очлоо, үзлээ сонирхоллоо. Ёстой л нүгэлийн нүдийг гурилаар хуурчихсан ажил бас л 40 сая салхинд хийслээ. Салхинд ч гэж дээ хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд шингэчихэж. Харамсалтай. 
Хэдэн будагтай турьба нэмж залгаад өндөрлснөөс өөр шид алга. Ёстой л гоожуурыг ШЭЭЛТҮҮР л болгосон төдий. 
Үнэхээр шинийг санаачилж чаддаггүй юм аа гэхэд хуулбарлаж чаддаг байх хэрэгтэй санагдана. Зүгээр л гаргалгаа санагдана. МАШИНЫ ШИЛ АРЧИГЧ ШИНГЭНИЙУРД ХОШУУ ямар байдгийг л задлаад харчих хэрэгтэй. Тэгэхэд л бүх зүйл бүтчих ажил шиг. Гэтэл төсөл нтр гээд л бөөн зардал тооцоо судалгаа нтр гээд л ёстой амныхаа зоргоор шааж өгнө. Хэрвээ тэр бүтцийг судлаад судлаад ч гэж дээ КОППИ ПАСТ хийгээд л ҮНЭХЭЭР ХУУЧИН ШИГ ГАЦАЖ БӨГЛӨРДӨГ БОЛ НЭМЭЛТЭЭР ХЭДЭН ДАВХАР ШҮҮЛТҮҮР ЭХ БИЕ БОЛОХ ХООЛОЙНД СУУРИЛУУЛЧИХАД Л БОЛМООР... Ингэж чадвал тэр төсөл нтр гэж бөөн зардал чирэгдэл болохгүй хямд төсөр ч болно гэдэгт итгэлтэй байна.

 ГООЖУУРЫГ ШЭЭЛТҮҮР БОЛГОСОН НЬ

 ГООЖУУРЫГ ШЭЭЛТҮҮР БОЛГОСОН НЬ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.