СТА Э.Анхбаяр П.Чайковскийн нэрэмжит уралдааны төгсгөлийн шатанд шалгарчээ

64

СТА Э.Анхбаяр П.Чайковскийн нэрэмжит уралдааны төгсгөлийн шатанд шалгарчээ

 

П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучид, сонгодог хегжимчдийн олон улсын XVI уралдааны төгсгөлийн шатанд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр шалгаран үлджээ. Дуучин Э.Анхбаяр 2010 онд “Их Монгол” дээд сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн юм байна. Түүний дуулах эрдмийн багш нь Монгол Улсын ардын жүжигчин Б.Жавзандулам юм. Тэрээр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдаанд 2-р байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны “Лучший голос” болон тэргүүн дээд “Гран при” шагналыг хүртэж байжээ.

Мөн ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Казахстаны алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит уралдаан, Унгарын алдарт дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаануудад тус тус тэргүүн шагналыг хүртжээ. Э.Анхбаяр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгийн дүрээр оролцон дэд байрын шагнал хүртэж байсан юм.

Түүнчлэн П.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг концертмейстерээр төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ шалгарчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.