Туркийн хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн монгол иргэдийн эрхийг сэргээж өгнө хэмээн залилжээ

477

Бүгд Найрамдах Турк Улсын хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн манай иргэдийн тус улсад зорчих эрхийг сэргээж өгнө хэмээн төлбөр авч, залилан мэхэлсэн тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна.  Иймд энэ төрлийн үйлдлээс сэргийлж, төрийн байгууллагад хандан мэдээлэл авч, хууран мэхлэгдэхгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөлөө. "Бичиг баримтын зөрчлийн улмаас хилээр нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн бол эрх сэргээх хүртэл хугацаа шаардагддаг.

Үүнийг манай иргэд хүлээлгүй эрх сэргээж өгнө гэсэн хувь хүнд хууртагдаж байна.  Хэрвээ хилээр нэвтрэх эрхээ сэргээлгэх гэж байгаа бол Монгол Улс дахь Туркийн ЭСЯ болон Истанбул дахь Консулын газарт хандана.  Хувь хүнээр бус төрийн байгууллагаар хүсэлтээ дамжуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй.  Монгол иргэд Турк улсад 30 хоног визгүй зорчдог. Иргэд гадаад паспорт болон бичиг баримтын зөрчил гаргаж хилээр нэвтрэх эрхээ түдгэлзүүлүүлдэг" хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

А.Намуун

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>