BAABAR.MN ХОРИГЛОСОН НИЙТЛЭЛ

420

Уржигдархан Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй  улс төр” нэртэй ТББ байгуулан ардчилал , хэвлэлийн эрх чөлөө хэмээн ярьж байсан. Гэвч baabar.mn сайт нийтлэлч У.Оргилмаагийн бичсэн нийтлэлийг гаргахаас татгалзсан байх юм. Тэрхүү нийтлэлд ГХЯ-ны элдэв томилгоо мөн Су.Батболд болон Д.Цогтбаатар нарын төрийн өндөр албан тушаалд ямар замаар очсон талаарх баримтыг дэлгэсэн байсан. Монгол Улсын нэр хүндийг хар тамхины хэрэгт хутгасан болон хар тамхины сүлжээ мафи хэдийнээс ГХЯ- нд шургалсан талаар бичсэн байж. Дээрх нийтлэлийг энддарж уншаарай

Су.Батболд гишүүний туслах энэ талаар бидэнд хэлэх дээ. Baabar.mn сайт дээр гарсан мэдээллийг уншиж байтал нийтлэл устсан. Бидний зүгээс устгуулсан зүйл байхгүй. Ураг төрлийн томилгооны талаар бичсэн байна лээ. Ямар ч ураг төрлийн холбоогүй мөн хар тамхины хэрэгт холбогдсон Баттүшигтэй холбоотой байсан удаагүй магадгүй нийтлэлч Оргилмаа энэ талаар удахгүй залруулга гаргах байх хэмээн хэлсэн юм.

Харин ГХЯ-ны сайд Д.Цогтбаатартай холбогдож тодорхой мэдээлэл авах гэсэн боловч утсаа авсангүй . Туслахаараа дамжуулж хариу өгсөнгүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>