Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

632

Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

 

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан өвөлжилтийн бэлтгэлийн асуудалд анхаарал хандуулсан билээ. Тухайлбал, хуралдаан эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд даалгасан юм.
Дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, аваар ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхээр болж байна. 
 
Энэ үеэр яригдсан нэг асуудал бол цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн уурын зуухны янданд 09 дүгээр сарын 15-ны дотор утаа шүүгч суурилуулахаар болжээ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дэргэд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн түүхий эд татаж төвлөрүүлэх, 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөцтэй болгохыг даалгаад байгаа юм.
Г.Хан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>