Улаан лоолийн ашиг тус

795

Улаан лооль буюу бидний хэлж заншсанаар помидор нь хүний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой ажээ. Бид хүнсний ногоо хэмээн нэрлэж хэвшсэн боловч улаан лооль нь угтаа бол жимс юм.

Улаан лооль нь дотроо ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний бие дэх хортой бодисыг зайлуулах хамгийн чухал зүйл төдийгүй аливаа хорт хавдрын эс бүрэлдэн тогтох болон бусад өвчин эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг гэж судлаачид тогтоожээ.

Ликопин өөрөө байгалиасаа хүний биед үүсдэг бодис биш учраас та заавал хоол хүнсээрээ дамжуулж гаднаас авах ёстой байдаг аж. Хэдийгээр бусад хүнсний ногоо, жимс жимсгэнд энэхүү бодис агуулагддаг ч улаан лооль шиг өндөр хэмжээтэй агуулдаггүй юм байна.

Сүүлд хийсэн судалгаанууд ч энэхүү гайхамшигт жимсний ач тусыг олонд харуулсаар байгаа бөгөөд зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай гэдгийг баталжээ. Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно. Та өдөрт ердөө ганц стакан улаан лоолийн шүүс уухад л хангалттай гэсэн үг юм. 

Эх сурвалж: mnb.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>