Туркт цэргийн 176 албан хаагчийг баривчилжээ

68

Гурван жилийн өмнө Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон байх магадлалтай цэргийн 176 албан хаагчийг баривчлах тушаал өгсөн гэж Истанбул хотын Ерөнхий прокурорын газар мэдэгдлээ. Туркийн агаарын цэрэг, тэнгисийн цэрэг, зэвсэгт хүчнийг хамарсан гүйцэтгэх ажиллагааны үеэр нэг хурандаа, хоёр дэд хурандаа, таванхошууч, долоон ахмад, 100 гаруй дэслэгчийг баривчилсан гэж мэдэгдэлд дурдав.
2016 оны 7 сарын 15-ны өдөрцэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн амжилтгүй оролдлогыг АНУ-д байгаа лалын номлогч Фетхуллах Гюлен удирдан зохион байгуулсан гэж Анкара үздэг боловч тэрбээр үүнийг үгүйсгэдэг билээ.
Төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойших 3 жилийн хугацаанд нийт 77 мянга гаруй хүнийг баривчилж, 150 мянга гаруй төрийн болон цэргийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Харин Өрнөдийн зарим орон болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантөрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогыг өөрийг нь эсэргүүцэгчдийг нухчин дарах шалтаг болгож байна гэж түүнийг буруушаажээ.  

Т.Есүхэйтөмөр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.