"Өгөөж"-ийн ажилтан С.Рэнцэнмядаг "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа

378

"Өгөөж"-ийн ажилтан С.Рэнцэнмядаг "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаалаа

 

Хөдөлмөр хийх сайхан

 

Хөдөлмөрөө үнэлүүлэх бүр сайхан

 

"Өгөөж-Чихэр боов” компани болон улс эх орондоо олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан.

Нарийн боов цехийн технологийн ажилтан Соном-Очирын Рэнцэнмядаг нь

өнөөдөр төрийн дээд шагнал "Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

С.Рэнцэнмядаг нь 1968 онд Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн. 1986-1987 оны хооронд Улаанбаатар хотод "Хөнгөн хүнсний техниккомд” Чихэр-нарийн боов мэргэжлээр төгсөөд ажил хөдөлмөрийн гараагаа 1987 онд "Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн Нарийн боовны цехэд технологийн ажилтнаар эхлүүлсэн ба тус үйлдвэрт өнөөг хүртэл тасралтгүй 32 дэхь жилдээ ажиллаж байна.

"Өгөөж”-ийн хөдөлмөрч бүсгүйн үйлдвэрлэсэн төрөл бүрийн нарийн боов, амттан нь 32 жилийн турш монголын ард түмэнд хүрсэн гээд бодохоор С.Рэнцэнмядаг бахархахгүй байхын аргагүй юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>