Дүүрэн зорчигчтой Дарханы тендерийн автобус тормосгүй явсны улмаас аваар хийжээ

115

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ бүхий авто зам болгон өргөтгөхөөр 4 сарын 25-аас 11 сарын 25-ны өдрийг хүртэл хаах шийдвэр гаргасан. 

Үүний дагуу хуучин замын дагуу газрын нөхцөл байдалтай уялдуулан түр замыг гарган зорчуулахаар шийдвэрлэж, баяр наадмын ид үеэр энэ дагуух зам ачаалал ихтэй байгаа юм. Тэр ч утгаараа Улаанбаатар-Дархан чиглэлийн зам аваар осол гарах нь ихэсчээ. Ер нь зөвхөн Улаанбаатар-Дархан гэлтгүй баяр наадмын ид ачааллын үеэр иргэд хөдөө гадаа явах нь ихсэж, орон нутаг чиглэлийн замд аваар осол ихээр гарч эрдэнэт хүний амь эрсдэж байгаа талаарх мэдээлэл өдөр алгасахгүй дуулдах боллоо. 

Дөнгөж саяхан гэхэд Улаанбаатараас -Дарханы чиглэд зорчиж байсан 45 хүнтэй  Дарханы тендерийн автобус  тормосгүй явсаны улмаас урд явж байсан Эстима маркийн авто машиныг араас нь мөргөж аваар хийжээ. 

Дүүрэн хүнтэй Дарханы тендерийн автобус тормосгүй явж байна гэдэг эмэгнэл. Хэрэв ноцтой осол гарч дотор нь байсан зорчигдын амь нас эрсдвэл хэн хариуцлага хүлээх вэ.  Дарханы Авто тээврийн газар, Авто тээврийн үндэсний тѳв энэ мэт технекийн бүрэн бүтэн байдал хангаагүй авто тээврийн хэрэгсэлд хяналт тавьдаггүй нь энэ ослоос харагдаж байна. Авто тээврийн үндэсний тѳв  хийе!!! 

FACT.MN 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.