Гийнгоон дуутай гэгээн дурсамжийн хөшгийг ярахуй

113

Гийнгоо оо оо...дуу дуугаа түрэн сүлэлдэх хүүхдийн шингэн дуунаар зэргэлээ сөхөн уянгалах шуранхай морины уяанаас алдууран тэнгэрийн цээлд хүрнэм. “Зээ” буюу “заа” хэмээх аялга өргөл үгээр ерөөл, магтаал, уртын дуу эхэлдэг шиг “зээнгоон” дуудлагаар хүлэг, хүн хоёрыг холбож амь сүнс нэг болдог домтой гэнэм. Нутаг нутгийн аялгаар үсэг шилжин З үсэг Г болж “гийнгоо” хэмээн ондоошсон тухай Соёл судлалын ухааны доктор С.Юндэнбатын  “Ум марзай, гийнгоо, зээнгоон утга тайлал, ая дан” сэдэвт илтгэлээс  сонссон сон. Мөнхүү Боржигин ардын дунд хүлэг, хүүхэд хоёрт ээлтэй тарни “Ум марзай мам суухаа”-г сүншиглэн боржигин түмний бэсрэг уртын дууны ая данд тохируулан ум марзайлж морины явдал гишгэдэл хөн