Түрүүлсэн бөх эрдэнийн цомтой, тансаг машинтай болно

26

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх авъяас самбаа, бяр хүчээ сорьж байгаа билээ. Энэ жилийн бөхийн барилдаан түрүүлсэн бөхөд “Тоёота” компани машин өгөхгүй дурсгалын цом өгөхөө амалсан бол “Моннис моторс” ХХК-наас 239 сая төгрөгийн өртөг бүхий “Ниссан патрол Y62” маркийн автомашин өгөхөөр болсноо зарласан юм.

60 КГ ЭРДЭНИЙН ЦОМ

Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуугаар уг цомыг урлажээ.Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж, тулгуур 4-н багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулсан аж.

Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билигзүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн гэдгээ “Тоёота”-гийнхон тайлбарласан. Цомын жин 60 кг. Шилжин явахгүй, түрүүлсэн бөхөд насан туршид нь хадгалагдана. Мөнгөн дүнгээр тооцвол чамгүй үнэд хүрнэ гэдгийг урчууд хэлж буй.

239 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ МАШИН

Түрүү бөхийн байд очих “Ниссан патрол Y62” маркийн энэхүү машины зах зээлийн ханш 239 сая төгрөг. Энэ хоёрыг өнөө орой азтай одтой аавын хүү авах нь ээ. Мэдээж, аймаг, сумын зөвлөлийнх нь бэлгүүд ар араасаа ундрах биз ээ.

source: news.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.