Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулж байна

582

Баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар 2019.07.12-ний 13 цагийн байдлаар: 

Төв Цэнгэлдэх хүрээлэнд- Зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, нэг аж ахуйн нэгж муудсан  таван килограмм хонины махыг хурааж устгасан байна.

Мөн долоон ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

 
 
 
 
 
 

Хүй долоо худагт - Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зургаан иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй таван ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо.

Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 32 архи, 25 пиво хураан авч, нэг аж ахуйн нэгж хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулсан байна.

Мөн 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, 0.0035мм-ээс доош 414ш нийлэг гялгар уутыг хураав.

Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны гурван дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хуршиж, хальс нь ногоорсон 10,9кг махыг хураан устгасан

Таван ААН-ын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулан, 22 ААН-ын ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, разетка зэргийг солиулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд наадамчин олныг гарал үүсэл нь тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>