Ичиножёо А.Ичинноров мэргэжлийн сүмогийн Жүрёо зиндааг тэргүүлж эхэллээ

2218

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн 11 дэх өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Өнөөдөр дээд зиндааны бөхчүүдийг тэргүүлж байсан Их аварга Хакүхо М.Даваажаргал унаж, Озэки Котошёогикү давлаа. Харин Жюүрёо зиндаанд барилдаж буй манай залуу бөх Ичиножёо А.Ичинноров Котоюүкиг давснаар арван ялалттай болж, тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Энэ өдөр Их аварга Хакүхо сэкивакэ Гоэйдод ялагдаж, Озэки Котошёогикү Харүмафүжиг давснаар тэдний давааны харьцаа адил 10 болж байна. Башёг тэргүүлж буй Хакүхо, Котошёогикү нар маргааш хоорондоо оноолт таарсан байна. Харин Озэки Котошёогикүд ялагдсан их аварга Харүмафүжи маргааш Сэкивакэ Гоэйдотой барилдана. Харүмафүжи долоон даваа, дөрвөн унаатай байгаа бол Гоэйдо есөн даваатай тэргүүлэгчдийн ард бичигдэж байна.

Энэ өдөр Какүрюү М.Ананд Такэказэг, Озэки Кисэносато Тамавашиг, Египетийн Оосүнаараши Аойямаг давлаа. Озэки Кисэносато найман даваатай 50 хувийн амжилтаа хийгээд байгаа бол Оосүнаараши таван даваатай башёг үргэлжлүүлж байна. Тэмцээний арван нэгэн өдрийн дараах байдлаар Хакүхо, Озэики Котошёогикү нар арван даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол Какүрюү, Сэкивакэ Гоэйдо, маэгашира Такаясү нар есөн даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн араас нэхэж байна.

Ингээд мэргэжлийн сумогийн дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн амжилтаас хүргье.

Их аварга Хакүхо 10-1

Озэики Котошёогикү 10-1

Ёкозүна Какүрюү 9-2

Сэкивакэ Гоэйдо 9-2

Маэгашира Такаясү 9-2 ялалттай тэргүүлж байна.

Ёкозүна Харүмафүжи 7-4

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-4

Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4-7

Токитэнкү 5-6

Кёкүтэнхо 5-6

Азүмарюү С.Тодбилэг 6-5

Араваши Э.Дөлгөөн 6-5 тус тус даваатай байна.

Харин Жюүрёо зиндаанд Ичиножёо А.Ичинноровтой адил есөн даваа, нэг унаатай байсан Гүржийн Точиношин өнөөдөр Хомарифид ялагдлаа. Монголын бусад бөхчүүдээс Таканоива А.Баасандорж 9-2, Асасэкирюү Б.Дашням 5-6, Шёотэнро Д.Нямсүрэн 5-6, Сэйро А.Өнөболд 4-7 гэсэн үзүүлэлттэй байна.

Я.Баяр montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>