Малайзын хаан асан Мухаммад V Келантан Султан мисс эхнэрээсээ саллаа

150

 

Малайзын хаан асан Мухаммад V Келантан Султан мисс эхнэрээсээ саллаа

 

Малайзын хаан асан Мухаммад V Келантан Султан эхнэр Оксана Воеводинагаас салжээ. Малайзын "New Straits Times” сонинд энэ талаар мэдээлсэн байна. Тэд салах өргөдлөө Сингапурын шүүхэд аль хэдийнэ өгөөд байсан бөгөөд гэрлэлт цуцлах үйл явц энэ сарын 1-нд дууссан хэмээн уг мэдээлэлд өгүүлжээ. Шүүхээс гаргасан бичиг баримтаас үзэхэд тэд лалын шашны хатуу дэг жаягийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд аль, аль нь дахин гэрлэх эрхгүй болж байгаа гэж "New Straits Times” бичсэн байна.

Малайзын хаан Мухаммад V Келантан Султан, Москва хотын миссээр шалгарч байсан орос бүсгүй Оксана Воеводина нар өнгөрсөн жил дуулиантайгаар дэр нэгтгэж байсан бөгөөд гэрлэлтийн дараа Мухаммад V Келантан Султан хаан ширээнээсээ татгалзаж байсан юм. Тэдний хурим өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-нд Москва орчмын Barvikha Concert Hall-д сүр дуулиантай болж шар хэвлэлүүдийг бичих зүйлтэй болгож байсан билээ.

Салалтын шалтгаан тодорхойгүй, Мухаммад V Келантан Султан, Оксана Воеводина нарын хэн, хэн нь энэ талаар мэдээлэл өгөөгүй байгаа аж.    

Eagle.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.