Хар тамхины толгойлогч ял сонсов

486

Хар тамхины толгойлогч ял сонсов

 

Ж.ЦОГ

АНУ-ын шүүхээс Мексикийн хар тамхины худалдааны сүлжээний хам­гийн чухал хүн болох "Эл Чапо” гэгд­дэг Жакуин Газмэнийг бүх на­саар нь хорих ялаар шийтгэснийг CNN дамжуулав. Өдгөө 62 настай Газмэнийг Нью-Йоркийн Холбооны шүү­хээс хар тамхи наймаалсан, мөнгө угаа­сан зэрэг 10 гэмт хэргийн заалтаар ял­лажээ.
Тэрээр 2015 онд Мексикийн шо­ронгоос нүхэн гарц малтаж оргож зугт­саныхаа дараа баригдсан юм. Түү­нийг 2017 онд АНУ-д ялтан шил­жүүлэх гэрээгээр шилжүүлсэн байна. Газмэн нь АНУ-д хар тамхи ний­лүүл­дэг хамгийн том бүлэглэл бо­лох Синало картелийн удирдагч байсан нэгэн юм.

Эх сурвалж: www.polit.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>