Тарвага агнасан зургаа цахим хуудаст байрлуулсан иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгажээ

84

Энэ сарын 13-нд Ховд аймгийн нэгдсэн группт тарвага агнасан зургаа байрлуулсан иргэнийг тус аймгийн цагдаагийн газраас шалгажээ. Ингэхэд иргэн “Ж” нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт орших Намарзан гэх газраас хууль бусаар таван тарвага агнасан болох нь тогтоогдсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалган шийдвэрлэх зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл байх тул цагдаагийн газраас харъяаллын дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлжээ.

Нэмж мэдээлэхэд, Монгол тарвага нь Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны олон улсын (2014) болон бүс нутгийн (2006) үнэлгээгээр устаж болзошгүй ангилалд хамрагдсан. Үндэсний хэмжээнд Байгаль орчны яамны сайдын тушаалаар 2005, 2006, 2014 онд Монгол орон даяар тарваганы агнуурыг 3 жилийн хугацаагаар бүрэн хориглосон. 

Эх сурвалж: eagle.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.