Х.Баянмөнх: Хайнцах нь байтугай хазайхгүй арав түрүүлсэн дээ
Мөн таван сайхан улсын начин төрлөө. Наадмын нээлт ч их сайхан боллоо. Монголчууд яг л ийм өвөрмөц түүхийн замаар явж ирсэн дээ. Би өөрөө түүхийн ухааны хүн учраас наадмын нээлтийн учир байдал, зангилааг яг сайн тогтож үзлээ. Өвөрмөц нээлттэй, чамбай, шударга, маргаангүй барилдаантай сайхан л наадлаа даа.
-Амьдралдаа бөхийн дөрвөн төрлөөр барилдаж, дөрвүүлэнгээс нь аварга гэх цолыг авч, олон түмнийхээ буянд яваа хүн дээ би.
-Бид насаараа л хоорондоо ноцолдлоо. Чөлөөт үед ч хоорондоо үг хаялцаад л явна. Тэгээд л байж байх нь надад их сайхан байжээ. Энэ жил Мөөеөгөө үнэхээр үгүйллээ.
-Допингийг хориглох нь зөв л дөө. Гэхдээ бүх зүйл нь хуулийн дагуу явагдах ёстой. Түүнээс биш допинг гэдэг үгээр хууль зөрчиж, хүний эрхэнд халдаж болохгүй. Энэ талаарх хуулиа батлаад, энэ асуудалтай хатуу тэмц л дээ.