ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

144

 

ЗТЯ-ны газрын дарга асан Р.Ононгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

 

Зам тээврийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг "Нийтийн алба хаших үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн” гэх гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлийн 2701.2-т зааснаар 2016 оны тавдугаар сард яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүний хэргийг 2017 онды аравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Гэвч Р.Ононд холбогдох хэрэг Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон талаар АТГ-аас мэдээллээ. Гэхдээ прокурорын байгууллагатай хамтран Авлигын эсрэг хуулийг үндэслэн шүүхэд хүсэлт гаргасны үр дүнд Р.Ононгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжин эзэмшиж байсан 644 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан байна.

Нийгмийн толь


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.